
Японд бүрэн санхүүжилттэй суралцах албан ёсны боломж
Японы Засгийн газрын нэр хүндтэй MEXT Scholarship (Monbukagakusho) хөтөлбөрөөр дэлхийн шилдэг боловсрол, судалгааны орчинд суралцах үүд хаалга нээгдэж байна.
Японы Засгийн газрын тэтгэлэг
Санхүүжилтийн мэдээлэл
MEXT тэтгэлэг нь сургалтын төлбөр, амьжиргаа, нислэг, даатгал зэрэг бүх зардлыг бүрэн даадаг, дэлхийн хамгийн өргөн хүрээтэй төрийн тэтгэлэг юм.
Сургалтын төлбөр, элсэлтийн хураамж
Тэтгэлэгт хамрагдсанаар сургалтын болон элсэлтийн бүх төлбөрийг Японы Засгийн газар даана.
Амьжиргааны тэтгэмж
Суралцагчийн түвшин, бүс нутгийн зэргээс хамааран сар бүрийн амьжиргааны зардал олгогдоно.
Онгоцны зардал
Япон руу явах, буцах нислэгийн зардлыг бүрэн даана
Эрүүл мэндийн даатгал
Сургалтын бүх хугацаанд оюутны эрүүл мэндийн даатгалд хамрагдана.
Судалгааны тусгай тэтгэлэг
Судалгааны төсөл, лабораторийн зардлыг нөхөх зориулалттай нэмэлт дэмжлэг авна.
Бакалаврын түвшин
Японы Засгийн Газрын бакалаврын тэтгэлэг нь ахлах сургуулиа төгссөн оюутнуудад Японд бүрэн санхүүжилттэйгээр бакалаврын зэрэг хамгаалах боломж олгодог.
Шалгуур
Дундаж дүн (GPA): ≥ 80%
17 - 25 насны
Байгалийн шинжлэх ухаан, инженерчлэл, нийгмийн шинжлэх ухаан, хүмүүнлэгийн чиглэлүүдэд хамрагдах боломжтой.
Сонгон шалгаруулалт:
Элчин сайдын яамнаас зарлагддаг бичгийн шалгалт (математик, англи эсвэл япон хэл, шинжлэх ухаан)
Ярилцлага
5 жил (1 жил хэлний бэлтгэл + 4 жил үндсэн сургалт)
Бидэнтэй холбогдох
Магистрын түвшин
Магистрын тэтгэлэг нь их дээд сургууль төгссөн мэргэжилтнүүдэд Японы нэр хүндтэй их сургуулиудад судалгаа, хичээлийг хослуулан суралцах боломж олгоно.
Шалгуур
GPA ≥ 2.3/3.0 (≈ 80% ба түүнээс дээш)
35 аас доош насны
Судалгааны чиглэл тодорхой, япон профессорын удирдлага дор ажиллах чадвартай байх
Сонгон шалгаруулалт:
Судалгааны төлөвлөгөө (Research Proposal)
Япон эсвэл англи хэлний шалгалт
Ярилцлага
2-3 жил (1 жил хэлний бэлтгэл + 2 жил үндсэн сургалт)
Бидэнтэй холбогдох
Докторын түвшин
Докторын тэтгэлэг нь судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээр мэргэших хүсэлтэй судлаачдад зориулагдсан.
Шалгуур
Магистрын зэрэгтэй
35 наснаас доош
Судалгааны чиглэл Японы их сургуулийн профессорын судалгааны чиглэлтэй нийцсэн байх
Сонгон шалгаруулалт
Судалгааны дэлгэрэнгүй төлөвлөгөө
Ярилцлага, хэлний шалгалт
3-4 жил (1 жил хэлний бэлтгэл + 3 жил үндсэн сургалт)
Бидэнтэй холбогдох

mext тэтгэлгийн онцлог
Японы Засгийн газрын (MEXT) тэтгэлэг нь Элчин сайдын яам болон их сургуулийн нэр дэвшүүлэх хэлбэрээр өргөдөл гаргах боломжтой, инженерчлэлээс эхлээд урлаг, хүмүүнлэг хүртэл өргөн чиглэл хамардаг, нэг жилийн япон хэлний бэлтгэлтэй бөгөөд сургалтын төлбөр бүрэн чөлөөлөгдөж, амьжиргааны зардлыг бүрэн хангадаг тэтгэлэг юм.




